Газрууд руу алгасах

Хэрэгтэй газраа олж, захиалгаа хий.

Ойр орчмын газар, үйлчилгээг хайж, бодит сэтгэгдлээр нь сонгоорой. Захиалга авдаг газарт ширээ, өрөө, үйлчилгээгээ эндээс захиална.

Газрын зураг үзэх
  • Хайж ол нэр, ангиллаар
  • Сэтгэгдлээр сонго бодит үнэлгээ, зураг
  • Захиал захиалга авдаг газарт
  • Хүргүүл бизнесийн бараа, ачаа

Газрууд

Ангиллаар шүүгээд газрын хуудсыг нээж, дэлгэрэнгүйг нь хараарай.

Цаг захиалга хэрхэн явагддаг вэ?

Цаг захиалга авдаг газарт «Цаг захиалж болно» гэсэн тэмдэг харагдана.

  1. Газраа сонго

    Хайлт эсвэл ангиллаар газраа олоод хуудсыг нь нээнэ.

  2. Зүйл, цагаа сонго

    Ширээ, өрөө, талбай, үйлчилгээ гэх мэт захиалах зүйлээ болон сул цагаа сонгоно.

  3. Баталгаажуулалт

    Захиалга шууд, эсвэл газар хянаж үзээд баталгаажна. Төлбөр шаардлагатай бол газар дээр нь эсвэл бизнесийн дансанд шилжүүлнэ.

Hurgelt захиалгын төлбөрийг хүлээн авч, хадгалдаггүй — мөнгө тухайн бизнест шууд очно.

Хүргэлт — бараагаа жолоочоор хүргүүл

Дэлгүүр, агуулахаасаа Улаанбаатар хотын дотор бараа хүргүүлнэ. Hurgelt бизнес, жолооч, хүлээн авагчийг хооронд нь холбоно.

  1. Бизнес хүргэлтээ үүсгэнэ

    Ачих цэгээ нэмээд хүлээн авагчийн хаягийг дүүрэг, хороогоор сонгоно. Хүргэлтийн үнийг бизнес өөрөө тогтооно. Дэлгүүрийн захиалгаас хүргэлт шууд үүснэ.

  2. Жолооч авч хүргэнэ

    Бизнесийн өөрийн жолооч, итгэдэг түнш эсвэл баримтаа шалгуулсан жолооч ачааг авч хүргэнэ.

  3. Хүлээн авагч кодоор авна

    Хүлээн авагч ирсэн холбоосоор хүргэлтээ хянаж, жолоочид QR эсвэл 4 оронтой кодоо өгнө. Hurgelt-д данс нээх шаардлагагүй.

Жолооч хөлсөө ачаа авахдаа бизнесээс шууд авна — Hurgelt хүргэлтийн мөнгийг дамжуулдаггүй.

Бизнест

Байгууллагаа бүртгүүлж, ачих цэгээ нэмээд хүргэлтээ үүсгэнэ.

Жолоочид

Өөрийн машинаар ачаа хүргэнэ. Өөрт тохирох хүргэлтээ сонгож авна.

  1. Hurgelt-д бүртгэл үүсгэнэ
  2. И-мэйлээ кодоор баталгаажуулна
  3. Машин, үнэмлэхний зургаа оруулна
  4. Жолоочийн эрх тань нээгдэнэ

Жолооч нартай хүргэлтийн компани уу? Компаниа бүртгүүлээд хүргэлтийг өөрийн жолоочдоороо гүйцэтгээрэй.

Туршлагаа хуваалц

Очсон газраа үнэлж, зураг, сэтгэгдлээ үлдээгээрэй — дараагийн хүний сонголтыг хөнгөвчилнө.

Оролцоо бүрт XP цуглуулна. XP нь бэлэн мөнгө биш — таны оролцооны оноо.

Бизнест

Газраа Hurgelt-д нэмж, мэдээлэл, ажлын цагаа удирдаад, сэтгэгдэлд хариулаарай. Захиалга авч, төлбөрөө өөрийн дансандаа шууд хүлээн авна.

Дэлгүүрийн нэг холбоосоор барааны захиалга авна — худалдан авагч Hurgelt-д данс нээх шаардлагагүй.