HURGELT.MN

Бидний тухай

Hurgelt.mn бол Улаанбаатарын газар, үйлчилгээг нэг дор олж, хүмүүсийн бодит сэтгэгдлээр сонгох, захиалга авдаг газарт цаг захиалах, дэлгүүрийн холбоосоор бараа захиалах, бизнесийн бараа, ачааг жолоочоор хүргүүлэх платформ.

Hurgelt.mn нь хэрэглэгч, байгууллага, жолоочийг хооронд нь холбодог. Захиалга, худалдан авалт, хүргэлтийн тохиролцоо тухайн талуудын хооронд шууд байгуулагдана.

Хэнд юу хийх боломжтой вэ

  • Хэрэглэгч: газар, үйлчилгээг нэр, ангилал, газрын зургаар хайж, бусдын сэтгэгдэл, зургийг үзнэ; очсон газраа үнэлж сэтгэгдэл үлдээнэ. Захиалга авдаг газарт ширээ, өрөө, үйлчилгээгээ захиална. Дэлгүүрийн хуваалцсан холбоосоор данс нээлгүйгээр бараа захиална.
  • Бизнес: газраа нэмж, мэдээлэл, ажлын цагаа удирдаж, сэтгэгдэлд хариулна. Цаг захиалга авч, төлбөрөө өөрийн дансандаа шууд хүлээн авна. Нэг холбоосоор барааны захиалга авна. Дэлгүүр, агуулахаасаа бараагаа жолоочоор хүргүүлнэ.
  • Жолооч: өөрийн машинаар ачаа хүргэнэ — hurgelt.mn/driver хуудсаар баримтаа илгээж бүртгүүлэхэд ажилтан шалгаад батална.
  • Хүргэлтийн компани: компаниа бүртгүүлж, хүргэлтийг өөрийн жолоочдоороо гүйцэтгэнэ.

Hurgelt.mn юу хийдэггүй вэ

  • Өөрөө бараа зардаггүй, хүргэлт гүйцэтгэдэггүй. Хүргэлтийг илгээгч бизнесийн жолооч, түүний итгэдэг түнш эсвэл баримтаа шалгуулсан бие даасан жолооч хийнэ.
  • Ачаа зөөх, нүүлгэх, архи, ундаа хүргэх үйлчилгээ үзүүлдэггүй.
  • Утсаар захиалга авдаггүй — захиалга бүр Hurgelt.mn вэбсайтаар хийгдэнэ.
  • Захиалга, бараа, хүргэлтийн төлбөр хүлээн авдаггүй, дамжуулдаггүй — мөнгө тухайн талд шууд очно.

Албан ёсны холбоо барих

Дэлгэрэнгүй

← НүүрБидний тухайТусламжТүгээмэл асуултҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого